Бидний тухай

Бидний тухай Таван Бишрэл ХХK нь 2007 оноос Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, Даланзадгад сум, Улаанбаатар хотод салбаруудаа ажиллуулаж байна. Манай компани нь хүнсний болон тусгай зориулалтын хөргөлтийн систем, ахуйн болон төвлөрсөн эйр кондишны систем, дунд болон их оврын барилгын агааржуулалтын системийг угсралт, сэлбэг материалын худалдаа, сантехникийн угсралт холболт, автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа,зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Бид Монгол улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч компаниудын нэг болохыг зорин ажиллаж байна Таны ажиллах, амьдрах, амрах эрүүл тав тухтай орчинг бий болгохын төлөө үргэлж шинийг эрэлхийлэн орчин үеийн дэвшилтэт технологиудыг хэрэглэгч та бүхэндээ түргэн, шуурхай, найдвартай хүргэж үйлчлэх болно.

Бидний үйл ажиллагааны зарчим

1. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлчилгээг явуулах

2. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг чанд сахин мөрдөж ажиллах

3. Компаний хамт олон харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж багаар ажиллах үнэнч шударгыг ямагт эрхэмлэх

4. Ажил үйлчилгээний стандартыг олон улсын жишигт хүргэх

5. Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээний чанарыг ямагт сайжруулах тэдний сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

6. Үйлчлүүлэгч байгууллага, хүмүүстэй эрх тэгш , ялгаварлалгүйгээр хүндэтгэлтэй харьцах шаардлагатай мэдээллээр шуурхай хангах

7. Үйлчлүүлэгч нартаа хэрэгтэй цагт нь тусламж, зөвлөмж өгч тэднийг аливаа эрсдлээс хамгаалах

Бидний нандигнах зүйл

1. Осол авааргүй, эрсдэлгүй, сөрөг нөлөөлөлгүй үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэх

2. Үйлчлүүлэгч болон түншлэгч байгууллагуудаас бидэнд хүлээлгэх итгэл найдвар

3. Ажил мэргэжлээн өндөр түвшинд эзэмшсэн манай боловсон хүчин

4. Ажил үйлчилгээ ямагт үр ашигтай байх чанар

5. Багаар ажиллах бие биеээ хүндэтгэх чанар

6. Чиглэсэн зорилготой байж аливаа хүндрэл, саад бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрэх чадвар

7. Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан чанартай үйлчилгээ

Хамтран ажилладаг байгууллагууд

Үйл ажиллагааны чиглэл

Бид таны ажиллах, амьдрах, амрах эрүүл тав тухтай орчинг бий болгохын төлөө үргэлж шинийг эрэлхийлэн орчин үеийн дэвшилтэт технологиудыг хэрэглэгч та бүхэндээ түргэн, шуурхай, найдвартай хүргэж үйлчлэх болно.

Та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.

Эйр кондишн засвар, угсралт, худалдаа ,авто машины эйр кондишн цэнэглэх

Хөргөх, халаах тоног төхөөрөмжийн засвар, угсралт, худалдаа.

Барилгын зураг төслийн дагуу салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, худалдаа

Хөргөх, хөлдөөх камерийн угсралт, худалдаа.

Авто машиний засвар үйлчилгээ

Нийтийн хоолны тоног төхөөрөмж засвар үйлчилгээ худалдаа

Барилгийн мужаан сантехник

Айр компрессорын засвар үйлчилгээ худалдаа

Байгаль орчны бодлого

Олон улсын жишигт нийцсэн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй , осол аваарьгүй чанартай үйлчилгээг харилцагч байгууллага, хувь хүмүүст хүргэх нь бидний үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Хөргөлт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэрэглээний явц дахь санаатай болон санамсаргүйгээр гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ талын эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ, байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангаж байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. Энэхүү аюулгүй ажиллагааны зааварчилгааны гол агуулга нь хөргөх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг явуулахад бусдад үл анзаарагдах болон анзаарагдах байдлаар байнга давтагдан гардаг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй хүний үйлдэхүй, эс үйлдэхүйгээр хийгддэг аливаа аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх явдал юм. Осол аваарийг бууруулах, үйл ажиллагааны хүрээнд бодитой хувь нэмэр оруулж улмаар Монгол Улс Дэлхийн Озоны Давхарга Хамгаалах Конвенц Хөргөлтийн холбоонд хүлээсэн үүрэг хариуцлагаа даган биелүүлхэд оршино. Манай компани нь өндөр чадавхтай эвсэг баг хамт олныг бүрдүүлж үйл ажиллагааныхаа чанар, үнэлэмжийг дээшлүүлэх бодит боломжийг бүрдүүлж, түүний үр ашигтай арга хэмжээг авч хэрэгжүүлэн олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд сахин ажиллаж байна. Эйр кондейшин, Хөргөх, Халаах тоног төхөөрөмжийг засварлаагүйгээс үүдэлтэй гарах аюул эрсдэлүүд Эйр кондейшин, Хөргөх, Халаах тоног төхөөрөмжийг зөв зохисгүй ашиглах, хараа хяналт алдагдаж шаардлагатай засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйн улмаас Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж их хэмжээний аюул учруулж байна

Дэлгэрэнгүй

КОМПАНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Ажил бүрийн өмнө аюулгүй байдлын дүн шинжилгээг хийж тухайн нөхцөлд гарах аливаа төрлийн эрсдийг тооцоолж хэрхэн урьдчилан сэргийлэх, арилгаж болох боломжит хувилбарыг эцсийн байдлаар гаргаж сурах нь бид бүхний аюулгүй ажиллагааны ерөнхий дүрмийн үндсэн зорилго юм. Ихэнхи золгүй тохиолдол, аваар ослыг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд эдгээр нь голдуу ажилчид болон ахлах ажилчид /зөвхөн хүн та/ Аюулгүй Ажиллагаа Эрүүл мэндийн үндсэн зарчмуудыг дагаж мөрдөж гүйцэтгээгүйгээс үүдэлтэй байна. Нийт ажилчид ажлын талбар дээрээ ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны эдгээр заалтуудыг уншиж, ойлгож, хэрэгжүүлэх ёстой.

Дэлгэрэнгүй ayulq
Холбоо барих
  • Салбар 1

    Манай хаяг

    • +976 89882080
    • info@tavanbishrel.com
    • Өмнөговь аймаг Даланзадгад сум
      4-р баг Д/С-3-5а
    • Гадаад харилцаа
      +0088613947912824
  • Салбар 2

    Манай хаяг

    • +976 89882080
    • khanbogd@tavanbishrel.com
    • Өмнөговь аймаг Ханбогд сумы
      2-p баг Б/Х-13-34
  • Гадаад харилцаа
    • Yang Yubao
    • Гадаад харилцаа хариуцсан менежэр
      +8613947912824
    • yangyubao@tavan-bishrel.com